Posts

Showing posts from May, 2019

STEM сургалтын нууц нь тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх юм.

Image
ГАР УТАС, КОМПЬЮТЕР ХҮҮХДИЙН ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАРЫГ  ҮГҮЙ ХИЙДЭГ Сүүлийн үед ухаалаг утас, нөүтбүүк, таблет, зурагт зэрэг та бидний технологжсон хэрэглээ бага насны хүүхдүүдийг “уруу татаж” байгаа нь дэлхийн олон орны хөгжлийг хойш нь татахад хүргээд байна гэсэн ноцтой мэдээллийг тэд бас яриандаа дурьдаж байх юм. Учир нь, дунд сургуулийн хүүхдүүд гар утсанд хэт татагдах болсноос хоорондын харилцаа нь эрс муудах, уур уцаартай болох, найз нөхдөөсөө илүү гар утсаар тоглох, зурагт үзэхийг  илүүд үздэг болжээ. Мөн энэхүү технологийн хялбарчилсан арга нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг эрс бууруулж байна гэдгийг мэргэжилтнүүд бас шүүмжилсэн. Тиймээс энэ удаа бид  хот, хөдөөгийн зарим сургууль, цэцэрлэгт хэрэгжиж буй  STEM боловсролын талаарх зарим мэдээллийг дуулгахыг зорьсон юм. Хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг аж. Иймээс олон цагаар зурагт үздэг, гар утсаар оролддог хүүхдүүдийн бүтээлч байдал, ...